Старчид

Старчид (Starchid) гэдэг нь StarCraft сонирхогчид хэмээх утга агуулга бүхий үг.

StarCraft нь 1998 онд гарсан стратеги төрлийн тоглоом бөгөөд түүнийг цахим спортын "эцэг" хэмээн олон нийт үздэг. Энэхүү тоглоомонд тоглогчид сонгож авсан улсаа хөгжүүлэн хоороондоо ур чадвар, оюун ухаанаа уралдуулан тоглож өрсөлддөг. 2017 онд шинэчилж сайжруулсан хувилбар нь StarCraft: Remastered хэмээх нэрээр гарсан бөгөөд үнэгүй тоглох боломжтой болсон.

Монгол улсад StarCraft нь 1999 оноос олны танил болсон бөгөөд өнөөг хүртэл сонирхогч болон идэвхтэн тоглогчдын өргөн хүрээлэлтэй. Сүүлийн жилүүдэд тоглогч нарын тоо олширч, идэвх улам эрчимжиж олон төрлийн уулзалт, тэмцээн, уралдаан тогтмол явагдах болсон. Энэхүү вэб хуудас нь Монгол дахь StarCraft-ын эргэн тойронд болж буй мэдээллийг төвлөрүүлэх зорилготой.
Image

Тоглогчдын чансаа

Старчид бүлгийн тоглогчдын чансаа шинэчлэгдлээ.

2019 оны 12-р сарын байдлаар CYHC болон Aagii нар шинээр нэмэгдэж, нийт 35 тоглогч ганцаарчилсан тоглолтын чансаанд ороод байна.

Чансааг Chuka 1156 оноогоор тэргүүлж, CoNtRoL 1144 оноогоор араас мушгиж байна. Ганцаарчилсан тэмцээнд хүндхэн учраатай таарсан ra болон Altaa нар оноо бага зэрэг алдсан бол hologoo болон tsuGGo нар тус бүр оноогоо ахиулсан. Харин Sioras гайхалтай амжилт үзүүлэн 151 оноо нэмж авснаар чансааны 28-р байрнаас шууд 4-р байрлуу орлоо.

Чансааны оноог тэмцээн болон халз тулаан (Challenger) гэх мэт ганцаарчилсан бусад төрлийн тоглолтоор ахиулах боломтой.

Бүх тоглогч нарт амжилт хүсье!

Тэмцээний дүн

StarCraft: Remastered 2019 оны аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 7-ны өдөр тун ширүүн өрсөлдөөн дунд, сюрпризээр дүүрэн болж өндөрлөлөө.

Тоглогч нар эхний ээлжинд 2 хэсэгт хуваагдан тойргоор тоглосон. А хэсэгт "гэнэтийн бэлэг" бага байсан бөгөөд хэсгээс CoNtRoL(T), hologoo(P), ra(Z) гэсэн 3 тоглогч нар хасагдах шатанд шалгарсан.

Харин B хэсэгт StarCraft II-ын монголын шилдэг тоглогч Sioras(Z) хүчтэй өрсөлдөгч Chuka(P) болон tsuGGo(Z)-г аль алийг нь 2:1 дүнгээр хожсон бөгөөд ганц Altaa(Z)-д 2:1-ээр хожигдсон. 3-1 оноотой Chuka хожлын зөрүүгээр хэсгээ тэргүүлсэн бол ижил оноотой Sioras 2-оор гарсан. Түүнчлэн 2-2 гэсэн оноотой tsuGGo хожлын тооны зөрүүгээр хасагдах шатанд үлдэж харин адилхан оноотой Altaa тэмцээнийг харамсалтайгаар өндөрлөсөн.

Хасагдах шатны эхний тоглолтонд (Ro6) Sioras 2003 болон 2004 оны StarCraft-ын улсын аварга, туршлагын "уурхай" ra-тай учраа таарч хожсон бол нөгөө тоглолтонд 2011 оны тэмцээнд аваргын төлөө таарч тоглож байсан hologoo болон tsuGGo нар өрсөлдөж tsuGGo ялалт байгуулав.

Шөвгийн 4-ийн тоглолтууд (Ro4) мөн ширүүн өрсөлдөөнтэй болж, эхний тоглолтонд Старчид бүлгийн 2017, 2018 оны аварга, мөн сүүлийн 3 жил ганцаарчилсан тоглолтонд 22:2 дүнтэйгээр монгол старчидын чансааг тэргүүлэгч "мангас" CoNtRoL энэ удаагийн тэмцээнд шуугиан тариад байсан Sioras-тай учраа таарч ширүүн тулааны дүнд Sioras ялагчаар гарч ирсэн. Нөгөө талд нь 2018 оны тэмцээний дэд байрын эзэн Chuka хэсгийн тоглолтонд учраа таарч ялалт байгуулаад байсан tsuGGo-той дахин таарч 70 гаруй минут тоглосны эцэст tsuGGo 2:1 дүнгээр хожлыг авав.

Ингээд тэмцээний "нээлт" болсон Sioras болон 2011 оны аварга tsuGGo нар аваргын төлөө үзүүр түрүү булаацалдаж, эхний тоглолтонд Sioras ялсан бол хожигдлын ирмэг дээр ирж хүндхэн байдалд ороод байсан tsuGGo дараалж 2 ялснаар 2019 оны аварга хэмээх эрхэм хүнтэй цолыг авлаа. Sioras дэд байр эзэлснээр шагнал болох 50,000 төгрөгийн эзэн боллоо.

Амжилттай тоглосон тоглогч нарт баяр хүргэе! Мөн Altaa(Z), Aagii(Z), CYHC(P) болон тэмцээнд оролцсон нийт тоглогч нартаа баярлалаа. Дараа жилийн тэмцээнээр дахин уулзацгая!

Image

Тэмцээний зар

Жилд нэг удаа болдог StarCraft (Remastered / Brood War) сонирхогчдын тухайн оны аварга шалгаруулах уламжлалт 1v1 НЭЭЛТТЭЙ тэмцээн 2019 оны 12-р сарын 7-ны өдрийн 11:00-д Storm Gaming Center дээр (Мандухай зочид буудлын зүүн хаалга) явагдах гэж байна. Сонирхсон хүн бүр бүртгүүлээд оролцох боломжтой.

2018 болон 2017 оны тэмцээнүүдэд ширүүн өрсөлдөөн дундаас CoNtRoL хоёр удаа дараалан түрүүлж Chuka, BoxeR нар удаалсан бол hologoo, Waes, tsuGGo болон Masters нар мөн шөвгөрч байсан. Түүнчлэн nemhee, ra, CHinGGiS, mD болон MaaRa зэрэг тоглогч нар өндөр амжилт гаргаж байсан билээ.

Энэ жилийн хувьд Старчид бүлэгт олон шинэ тоглогч нэмэгдсэн, өрсөлдөөн ихтэй тоглолтууд гарах нь гарцаагүй. Тэмцээнд оролцох сонирхолтой хүн бүрийг бүртгүүлэхийг урьж байна. Харин бусад сонирхогчдыг тэмцээний өдөр хүрэлцэн ирж тоглолт үзэж өдрийг сайхан өнгөрөөхийг хүсье!

Image

Тэмцээний дүн

Starchid Summer 2019 буюу StarCraft: Remastered анхны 3v3 тэмцээн (бүлгийн 15 дахь уулзалт тэмцээн) 2019 оны 6-р сарын 9-ний өдөр явагдаж өндөрлөлөө.

Нийт 16 тоглогч 5 багт хуваагдан тойргоор Bo3 горимоор тоглосон бөгөөд тэмцээнд ra+CHiNGGiS+Altaa баг 4-0 (8-1) гэсэн дүнгээр бусад бүх багийг буулган авч түрүүлж шагналын 300,000 төгрөгийн эзэн болж, tsuGGo+Burheg_tenger+Amgaa баг 3-1 (7-2) дүнгээр дэд байрыг эзлэв. Түрүүлсэн багт баяр хүргэж идэвхтэй оролцсон бүх  баг, тоглогч нарт цаашид амжилт хүсье.

Оролцсон багууд:
Баг 1: Aagii+Dulguun+Bayasaa; Muugii
Баг 2: Chuka+amar+TT
Баг 3: ra+CHinGGiS+Altaa
Баг 4: UltraStar+tulga+khankhuu
Баг 5: tsuGGo+Burheg_tenger+Amgaa.

 
Image

Тэмцээний зар

300000 төгрөгийн шагналын сантай StarCraft: Remastered (Brood War)-ын 3v3 БАГИЙН ТЭМЦЭЭН 6-р сарын 9-ний өдөр буюу ням гарагт 12:00-д Game Arena цирк дээр явагдах гэж байна.

1. Шагналын сан - түрүүлсэн багт 300000 төгрөг! Тэмцээний хураамж нэг хүний 10000 төг.

2. Баг бүр 3 тоглогчтой. Хэсгийн болон хасагдах шатны тоглолттой. Багууд хоорондоо Best-of-3 буюу түрүүлж 2 удаа хожитлоо тоглох болно.

3. Эхний тоглолт дандаа (8)Hunters дээр тоглох бол, үлдсэн тоглолт нь (6)Operation Battlefield болон (8)Jungle Hunters дээр явагдана. http://www.panschk.de/mappage/maplist.php?wauthor=MellOw 

4. Хүссэн хүн бүр оролцох боломжтой. Random сонгож болно. Баггүй тоглогч нарыг багуудад жигд хуваарилна.

Image

Старчид Лиг 2018-2019 өндөрлөв

2018 оны 1-р сард эхэлсэн "Старчид Лиг 2018-2019" багийн аварга шалгаруулах тэмцээн урт хугацааны турш явагдаж 2019 оны 4-р сарын 28-ны өдөр амжилттай өндөрлөлөө.

Энэ хугацаанд 5 багийн нийт 39 тоглогч нар 9 удаагийн уулзалт тоглолтонд оролцож өрсөлдсөн. Эдгээр тоглогчид доод тал нь 2, хамгийн ихдээ 25 тоглолтонд оролцож, нэг тоглогч дунджаар 8 удаа тоглосон байна. 12 тойргийн турш нийт 81 төрлийн тоглолт явагдсан байна.

Лигийн тэмцээнд идэвхтэй оролцсон нийт бүлгийн гишүүд, тоглогч болон багийн ахлагч нарт талархал илэрхийлье. Лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг авсан Team BoxeR болон Team Nemhee-гийн багийнханд (Playoff дүн 2:2) баяр хүргэе! Түүнчлэн зохион байгуулалт дээр дэмжиж ирсэн Game Arena төвийнхөнд баярлалаа.
Image

Тоглогчдын чансаа

Старчид бүлгийн тоглогчдын чансаа шинэчлэгдлээ.

2019 оны 5-р сарын байдлаар zone шинээр нэмэгдэж, нийт 33 тоглогч ганцаарчилсан тоглолтын чансаанд ороод байна.

Чансааг CoNtRoL болон Chuka нар тэнцүү оноогоор (1193) тэргүүлж байна.

Чансааны оноог тэмцээн болон халз тулаан (Challenger) гэх мэт ганцаарчилсан бусад төрлийн тоглолтоор ахиулах боломтой.

Бүх тоглогч нарт амжилт хүсье!

Image

Тэмцээний зар

2018 оны шилдэг улсыг шалгаруулах УЛС ХООРОНДЫН ТУЛААН 2018 (Race War 2018) буюу Terran vs Zerg vs Protoss тэмцээн 11-р сарын 18-ны бүтэн сайн өдөр Game Arena цирк дээр явагдана. Түүнчлэн энэ өдөр Халз Тулааны 11-р сарын дөрвөн тоглолт, мөн багийн болон ганцаарчилсан бусад бооцоот тоглолтуудаа явуулах саналтай байна.

Race War-д оролцох тоглогчид урьдчилж БҮРТГҮҮЛЭХ шаардлагатай. Ингэснээр багууд адилхан тооны гишүүдтэй болох боломж бүрдэнэ. Бүртгүүлэхдээ өөрийн илүү сайн тоглодог гэж үзсэн бүх улсаа сонгож болно.

Image

Старчид Лиг 2018-2019

2018 оны 10-р сарын 28-нд болсон Старчид Лигийн тойргийн хаалтын тоглолтонд (9+10-р тойрог) нийт 20 тоглогч өрсөлдөв. Дүн:

Team BACHKA 2-3 (4:8) Team NEMHEE 
Team CONTROL 3-0 (6:0) Team BOXER (Walk over буюу мэдүүлсэн зарим тоглогч ирээгүй).

Дараагийн ээлжинд Playoff буюу Старчид Лиг 2018-2019 -ийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хагас шигшээд Team HOLOGOO vs Team NEMHEE. Ялсан баг нь Team BOXER-той аваргын төлөө өрсөлдөнө.

Image

Тэмцээний дүн

Starchid Summer 2018 ганцаарчилсан (1v1) тэмцээний сонирхолтой тоглолтууд 6-р сарын 10-ны өдөр явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд CoNtRoL түрүүлж, Chuka удаалж, tsuGGo болон Waes нар шөвгийн 4-т, ra, nemhee, BoxeR болон mD нар шөвгийн 8-д орсон. Амжилт гаргасан тоглогч нарт баяр хүргээд, тэмцээнд оролцсон нийт хамт олонд баярлалаа!

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжсэн Game Arena (#GameArena)-д талархал илэрхийлье.

StarCraft тоглосноор

StarCraft сонирхогч болон тоглогч болсноор дараах ач холбогдолтой

Чөлөөт цаг

Чөлөөт цагаа өнгөрөөх боловсон, спортлог хоббитой болох

Ур чадвар

Өөрийн ур чадварыг сайжруулж хөгжүүлэх

Шинэ анд нөхөд

Танилын хүрээг тэлж сонирхол нэгт шинэ анд нөхөдтэй болох

Багаар ажиллах

Бусадтай зохицох, багийн тоглолтонд суралцах

Хамтын үйл ажиллагаа

Цуг тэмцээн уралдаан, уулзалт, тоглолтонд оролцох

Шийдвэр гаргах

Шийдвэр гаргах болон асуудал шийдэх дадалтай болох

Старчид бүлэг (Facebook)

Старчид бүлэг нь анх 2011 онд StarCraft сонирхогчдын тэмцээн зохион байгуулж байсан. 2017 оноос үйл ажиллагааг идэвхжүүлж, түүнээс хойш 2019 оны 12-р сарын байдлаар нийт 16 удаагийн уулзалт, тэмцээн уралдаан зохион байгуулсан бөгөөд эдгээрт давхардсан тоогоор 241 гаруй хүн оролцсон байна.
Image
- StarCraft is mental MMA... Its a real-time chess.
- StarCraft бол сэтгэлзүйн ММА (холимог тулааны урлаг)... Энэ бол бодит цагийн шатрын тоглолт.
Image
Image