Старчид Starchid

StarCraft нь 1998 онд гарсан стратеги төрлийн тоглоом бөгөөд цахим спортын "эцэг" хэмээн олон нийт үздэг. Энэхүү тоглоомонд тоглогчид сонгож авсан улсаа хөгжүүлэн хоороондоо ур чадвар, оюун ухаанаа уралдуулан тоглож өрсөлддөг.

Монгол улсад StarCraft нь 1999 оноос танил болсон бөгөөд өнөөг хүртэл сонирхогч болон идэвхтэн тоглогчдын хүрээлэлтэй. Энэхүү вэб хуудас нь Монгол дахь StarCraft-ын эргэн тойронд болж буй мэдээллийг төвлөрүүлэх зорилготой.
Image

Тоглогчдын чансаа шинэчлэгдлээ

Старчид бүлгийн тоглогчдын чансаа шинэчлэгдлээ.

2019 оны 4-р сарын байдлаар Burheg_tenger, AAA, SAMORASHKA, Dulguun гэсэн 4 тоглогч шинээр нэмэгдэж, нийт 32 тоглогч ганцаарчилсан тоглолтын чансаанд ороод байна.

Чансааны оноог дараагийн тэмцээн болох Старчид Лиг-ийн шигшээ тоглолт болон Халз тулаан (Challenger) гэх мэт ганцаарчилсан бусад төрлийн тоглолтоор ахиулах боломтой.

Бүх оролцогчдод амжилт хүсье!

Image

Тэмцээний зар

2018 оны шилдэг улсыг шалгаруулах УЛС ХООРОНДЫН ТУЛААН 2018 (Race War 2018) буюу Terran vs Zerg vs Protoss тэмцээн 11-р сарын 18-ны бүтэн сайн өдөр Game Arena цирк дээр явагдана. Түүнчлэн энэ өдөр Халз Тулааны 11-р сарын дөрвөн тоглолт, мөн багийн болон ганцаарчилсан бусад бооцоот тоглолтуудаа явуулах саналтай байна.

Race War-д оролцох тоглогчид урьдчилж БҮРТГҮҮЛЭХ шаардлагатай. Ингэснээр багууд адилхан тооны гишүүдтэй болох боломж бүрдэнэ. Бүртгүүлэхдээ өөрийн илүү сайн тоглодог гэж үзсэн бүх улсаа сонгож болно.

Image

Старчид Лиг 2018

2018 оны 10-р сарын 28-нд болсон Старчид Лигийн тойргийн хаалтын тоглолтонд (9+10-р тойрог) нийт 20 тоглогч өрсөлдөв. Дүн:
Team BACHKA 2-3 (4:8) Team NEMHEE 
Team CONTROL 3-0 (6:0) Team BOXER (Walk over буюу мэдүүлсэн зарим тоглогч ирээгүй)

12-р сард Play-off буюу Старчид Лиг 2018-ын аварга шалгаруулах тэмцээн болно.
Хагас шигшээд Team HOLOGOO vs Team NEMHEE. Ялсан баг нь Team BOXER-той аваргын төлөө өрсөлдөнө.

Image

Тэмцээний дүн

Starchid Summer 2018 ганцаарчилсан (1v1) тэмцээний сонирхолтой тоглолтууд 6-р сарын 10-ны өдөр явагдаж өндөрлөлөө. 
Тэмцээнд CoNtRoL түрүүлж, chuka удаалж, tsuGGo болон Waes нар шөвгийн 4-т, ra, nemhee, BoxeR болон mD нар шөвгийн 8-д орсон. Амжилт гаргасан тоглогч нарт баяр хүргээд, тэмцээнд оролцсон нийт хамт олонд баярлалаа!

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжсэн Game Arena (#GameArena)-д талархал илэрхийлье.

StarCraft тоглосноор

StarCraft сонирхогч болон тоглогч болсноор дараах ач холбогдолтой

Чөлөөт цаг

Чөлөөт цагаа өнгөрөөх боловсон, спортлог хоббитой болох

Ур чадвар

Өөрийн ур чадварыг сайжруулж хөгжүүлэх

Шинэ анд нөхөд

Танилын хүрээг тэлж сонирхол нэгт шинэ анд нөхөдтэй болох

Багаар ажиллах

Бусадтай зохицох, багийн тоглолтонд суралцах

Хамтын үйл ажиллагаа

Цуг тэмцээн уралдаан, уулзалт, тоглолтонд оролцох

Шийдвэр гаргах

Шийдвэр гаргах болон асуудал шийдэх дадалтай болох

Старчид бүлэг (Facebook)

Старчид бүлэг нь анх 2011 онд StarCraft сонирхогчдын тэмцээн зохион байгуулж байсан. 2017 оноос үйл ажиллагааг идэвхжүүлж түүнээс хойш 2018 оны 10-р сарын байдлаар нийт 13 удаагийн уулзалт, тэмцээн уралдаан зохион байгуулсан бөгөөд эдгээрт давхардсан тоогоор 202 гаруй хүн оролцсон байна.
Image
- StarCraft is mental MMA... Its a real-time chess.
- StarCraft бол сэтгэлзүйн ММА (холимог тулааны урлаг)... Энэ бол бодит цагийн шатрын тоглолт.
Image
Image